Дархан -Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт оршдог.
Хүүхдийн 10-р цэцэрлэг нь1977 онд ашиглалтанд орсон 2 давхар 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн зориулалтын барилгатай . Цэцэрлэгийн нийт газрын хэмжээ 0.458663 га талбайтай.
Хойд талдаа Од цогцолбор сургуулийн “А” корпустай ,зүүн талдаа “ Голомт банк” болон үйлчилгээний төв, урд талаараа Техникийн коллежийн дотуур байр, 27,25 байр,баруун талаараа 5-р цэцэрлэгийн байртай 10-30 метрийн зайтай газраар тус тус хиллэдэг .
Байгууллагын үүрэг: Хамран сургах тойргийн 2-5 хүртэлх насны хүүхдүүдэд СӨБ олгох сургалтын байгууллага юм.
Тус цэцэрлэг нь 1993 оны 05 дугаар сарын 01-нд Дархан хотын Эрүүлийг хамгаалах газрын даргын 54 тоот тушаалаар байгуулагдсан .Дархан хотын хэмжээний сульдаа, тураал, цус багадаллттай 1-4 насны хүүхдийг өрхийн болон хоол судлаач эмч, багийн Засаг даргын тодорхойлолтоор хүлээн авч эмчилгээ, асаргаа сувилгаа явуулж үйл ажиллагаагаа эхэлсэн байна.
Анх 3 анги 24 цагаар, 2 анги өдрийн цагаар нээн ажиллуулан үнэ төлбөргүйгээр эмчилгээ асаргаа явуулж байлаа. 1994 оны 10 дугаар 01- нээс 50 хүүхэдтэй халамжийн 3 анги , 1999 оны 01 сараас 24 цагийн орон гэргүй тэнэмэл хүүхдийг асрах хүмүүжүүлэх 30 хүүхдийн ортой 1 ангийг нээн ажиллуулж тухайн үеийн нийгмийн шаардлагаар эмзэг гэж нэрлэгдэх 150 хүүхдэд үйлчилгээ үзүүлж ирсэн байна.
2002 оноос ТБУСТ хууль хэрэгжиж эхэлснээр тус цэцэрлэг нь БСШУЯамнаас төсөв санхүүжилтээ авч аймгийн Боловсрол Соёлын Газрын шууд удирдлагад шилжиж ирснээр тухайн цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдэд СӨБ-ыг олгож эхэлсэн байна. Өнөөдөр эцэг эх асран хамгаалагчийн хүсэлтийн дэгуу орон нутаг ,засаг захиргаа, мэргэжлийн байгууллагын хамтарсан шийдвэрээр ажлын таван өдөр тасралтгүй үйл ажиллагаа явуулан СӨБ-ын зорилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
2025-2026 оны хичээлийн жилд ердийн 8 бүлэгт нийт 250 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна .