2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТ

БАТЛАВ.ЭРХЛЭГЧ                                Д.ИЖИЙМАА

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН 2025–2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Зорилго:

Хүүхэд бүрийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн сургалт, үйл ажиллагааг чанартай зохион байгуулж, эерэг орчинд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, суралцахуйд идэвхтэй оролцох орчинг бүрдүүлэх замаар төлөвшил, мэдлэг, чадвар, зан төлөвийг хөгжүүлнэ.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.

  1. Сургалтын чанар, арга зүй
    • Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх.

2.     Багшийн мэргэжлийн, тасралтгүй хөгжил

o   Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжиж, сургалтын арга зүй, технологийг шинэчлэх

  1. Хүүхдийн хөгжил
    • Хүүхдийн бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагааны ур чадварыг хөгжүүлэх.
    • Суралцах суурь чадваруудыг (унших, бичихийн өмнөх ойлголт, тооны анхан шат, асуудал шийдвэрлэх, харилцаа) төлөвшүүлэх.
  2. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд
    • Хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх.
    • Сургалт, үйл ажиллагаанд тусгай дэмжлэг үзүүлж, тэдний оролцоог идэвхжүүлэх.
    • Эцэг эх, багш хамтран хүүхдийн хөгжлийг дэмжих ажлыг зохион байгуулах.
  3. Ном, унших соёл
    • Хүүхдэд номын ач тусыг ойлгуулж, унших дур сонирхлыг төлөвшүүлэх.
    • Цэцэрлэгийн орчинд номын булан, уншлагын өдөрлөг, хамтдаа унших үйл ажиллагаа зохион байгуулах.
    • Хүүхэд, багш, эцэг эхийн хамтын уншлагын соёл төлөвшүүлэх.
  4. Эрүүл мэнд, сэтгэл зүй
    • Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, зөв хооллолт, хөдөлгөөн, ариун цэврийн зөв дадлыг хэвшүүлэх.
    • Хүүхдийн сэтгэл зүйд ээлтэй орчин бүрдүүлж, тогтмол дэмжлэг үзүүлэх.
  5. Хамтын ажиллагаа
    • Эцэг эхийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
    • Орон нутгийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах.
  6. Авьяас, сонирхлыг дэмжих
    • Урлаг, спорт, соёлын чиглэлээр хүүхдийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх.
    • Хүүхдийн бүтээлийг олон нийтэд сурталчилж, урамшуулах тогтолцоог хэрэгжүүлэх.
  7. Эрсдэлийн бэлэн байдал
    • Гамшиг, ослын үед хүүхдийг хамгаалах дадал хэвшил олгох сургалт зохион байгуулах.
    • Багш, ажилчдыг урьдчилан сэргийлэх сургалт, дадлага үйл ажиллагаанд хамруулах.
  8. Технологийн дэмжлэг
    • Сургалтын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны технологийг зохистой ашиглах.
    • Эцэг эх, багшийн цахим оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангах.